Би гүнжийн хэрэглээтэй биш ээ

Jannaaak
3 min readFeb 13, 2022

--

Өнөөдөр Монголд хамгийн халуухан яригдаж байгаа сэдэв бол Хөгжлийн банк байна даа. Тэр их мөнгөөр яг юу хийсэн юм бол доо. Их зоригтой үрсэн байх шиг байгаа юм. Харин бид хоол хүнсэндээ л зоригтой үрж байна. Хэрвээ та гүнжийн хэрэглээтэй бол цаашаа битгий уншаарай. Энэ нөгөө дундаж айлын хүүхэд хүнсний зах орсон тэмдэглэлээ хуваалцаж байгаа юм.

7 хоног бүр ээж маань гэрийнхээ хүнсийг ойрхон хүнсний захаас цуглуулдаг, дүү бид хоёр ээлжилж явна. Өнөөдөр миний ээлж байлаа. Мах, гурил, төмс ногоо юу байдаг юм зүгээр хүнсний захаас авж байгаарай гэж зөвлөмөөр санагддаг юм. Emart, Номин зэргийг бодвол хамаагүй хямд, яахав тухгүй л болохоос бусдаар бол бууз хуушуур. Хүнсний захаар нэг тойроод үзвэл Монголын өнөөгийн амьдрал ямар байгааг харж болно шүү. Шулаад тавьсан хэдэн ясыг уутаар нь зарж байна, авах хүн байхаа гэвэл байнаа, буцалгаж шөл гаргаж уудаг гэнэ. Захын үүдэнд жин үздэг эгч, хутга ирэлдэг ах, сонин зардаг эмээ гээд л зөндөө хүн байна. Би лав юм үзээгүй, мангар бацаан байхдаа хүнсний зах орохоос ичдэг байсан юм. Таньдаг хүнтэйгээ таарвал яанаа, ийм газраар явахгүй ээ гээд л..

Одоо үнэхээр mature болоод, юмны наана цааныг ойлгож эхэлж байна. Лангууны ард зогсох хүмүүс бүгд л авах зүйлийнхээ үнийг асууж, сонголтоо хийж авна, ааштай хэдэн эгч нар хоорондоо хэрэлдэнэ, хаа нэг хулгайч хүмүүс эгч нарын түрийвчийг хулгайлна. Гэхдээ хүнсний зах бараг л хүнгүй шахуу байлаа. Аргагүй шдээ цагаан сарын хямралаас гараагүй байгаа байхаа. Бас хил нь хаагдаад лангуунууд бараа муутай, байсан ч тэр нь үнэд орсон. Хэрэглэж байгаа бараануудын үнэ өсөөд байхад, сарын цалин нь хэвээрээ байгаа юм чинь аргагүй биз. Заа тэгээд ээжийг худалдан авалтаа хийж байх хооронд энд тэндэхийг ажиглаж, хүмүүсийг яриаг сонсвоос:

  • Ханиа энийг авлаа шүү. Дараа долоо хоногт цалин бууна, тэр үед болно байхаа.
  • Чамд ингэж доромжлуулж бараагаа зарна гэж юу байсан юм. Бараагаа зарахгүй цаашаа яв.
  • Наана чинь арай үнэтэй байнаа, цаад лангуугаас нь авъя.

Ээж бид хоёр хүнсээ цуглуулж байхдаа тоглоом хийж ярьдаг зүйл бол “Күүэ энэ 7 хоногийнхоо баасыг цуглуулах гэж”. Үнэн лдээ, заримдаа идэхийн төлөө амьдраад байгаа юм уу, амьдрахын төлөө идээд байгаа юм уу гэмээр санагддаг.

Сониноос маргааш валентин биш 9 сарын 1 юм байна лээ шүү. Бичиг хэргийн лангуу хамгийн их хүнтэй, бүгд л дэвтэр үзэг авна.

Хүнсээ цуглуулж дуусаад уламжлал ёсоороо дуртай бор еэвэнгээсээ хэдэн ширхгийг авахуулаад гэртээ харив. /Хүнсний захруу хамт явж, хэдэн уут хүнс зөөсний шагнал гэхүүдээ кк/

--

--

No responses yet